Даавуун нэхмэл эдлэлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам маш нарийн төрөл, ангилалтай болж өргөжсөөр буй юм. Товчхондоо ямар ч туршлагатай эксперт байлаа гээд цэвэр хөвөн даавууг эмэрч, гараараа мэдэрч, нүдээрээ шууд ялган танихад тун төвөгтэй болсон. Иймд жентлрүүм брэнд нэмэлт орц, найрлагатай холимог болон хиймэл, нийлэг материалуудыг алгасаад зөвхөн олон улсын сертификат, чанарын стандартаар баталгаажсан цэвэр хөвөн даавууны “ертөнц” дэх шинэ мэдээллийг хүргэхээр ямагт эрмэлздэг.
Одоо гол сэдэвтээ орцгооё. Магад хэзээ нэг цагт “sanded cotton”-ийн тухай та сонсож байсан байх. Эсвэл огт дуулаагүй ч байж болох юм. Тэгвэл бидний танилцуулахаар бэлтгэсэн энэ гоёмсог даавуу нь үслэг тоорыг санаглуулам утаслаг гадаргуутай, зузаан, зөөлөн шинжээрээ ялгардаг. “Sanded cotton” буюу орчуулбал зүлгэж, сойзоор үрсэн энэхүү даавууг дараах технологийн дагуу үйлдвэрлэдэг.
Эхлээд цэвэр хөвөн ширхэглэгийн мяндсыг эрчилж утас болгох ба ердийн даавуунаас арай зузаан нэхэж боловсруулсны дараа арзгар сойзоор зүлгэнэ. Ингэснээр даавууны гадаргуу үслэг, хөвсгөр болдог. Мөн цэвэр хөвөн даавууны даргар, хатуу чанарыг зөөлрүүлж, торгомсог, уян хатан болгодог давуу талтай юм.
Ийм даавуу хүйтэн сэрүүний улиралд тун тохиромжтой тул хөшиг, буйдангийн бүрээс, хөнжил зэрэг үнэтэй эдлэлд ихэнхдээ ашигладаг. Ингэж сойзоор зүлгэх нь үйлдвэрлэгчдэд их ажиллагаатай, өндөр зардалтай тусдаг. Гэвч хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд ач тустай цэвэр хөвөн даавууны төрөлх мөн чанарыг хадгалахын зэрэгцээ илүү зузаан, торгомсог, зөөлөн материалыг үүсгэдгээрээ хайр татам билээ. Жентлрүүм нь даавууны нэр төрлөө нэмэгдүүлж шинэ загваруудыг авч ирлээ.
Ялгарах онцлогууд: